Art Deco

Posted by ESU in ,

Art Deco: ХХ зууны гоёл, чимэглэлийн урлагийн шинэ давалгаа, 1920-1930-аад оны vед маш их дэлгэрч байсан стиль. Coco Chanel ба Elsa Schiaparreli нарын гоёл, чимэглэл маш их алдартай байсан. Art Deco стилээр ажилладаг мастерууд Египт, Африк, кубистик, футуристик, индастриал болоод дорнын мотивуудыг ерген ашиглан бvтээлээ туурвидаг байжээ.

Парисийн Art Deco Мастерууд.
Парис Art Deco стилийн эх орон юм. 1925 онд зохиогдсон Exposition Internationale des Arts Décoratifs et Industriels Modernes хэмээх нэртэй vзэсгэлэнд оролцсон Жан Дунаны гоёл, чимэглэлийн бvтээлvvд олныг алмайруулан, дизайны шинэ шийдлийн гайхам талыг харуулж чаджээ. Жан Дунаны гоёл, чимэглэлийн бvтээлvvд нь энгийн геометрийн хэлбэртэй байсан бегеед зигзаг, товойх геометрийн дvрсvvдээр хvч оруулан чимэглэсэн байсан нь гойд сайхан байсан байна.
Жан Деспре бол маш авьястай уран дархны нэг бегеед тvvний бvтээлvvдэд индастриал гоо зvйн нелее ажиглагддаг.Qнее vед Деспрегийн ихэнхи модерн болоод индастриал бvтээлvvд нь хувь хvмvvсийн цуглуулганд байдаг байна.
Парисийн олон сайхан гоёл, чимэглэлийн мастеруудын тоонд Раймонд Тамлиер, Поль Эмиль Брандт, Картье нар хvндэт байр суурийг эзэлдэг.
Рене Лалик 1920-иод оны vед Францын хамгийн алдартай шилэн эдлэлийн мастер байсан. Япон мотивоор тэжээгдсэн тэрээр гайхамшигтай шилэн гоёл, чимэглэлийн эдлэлvvдийг бvтээж олныг гайхшруулж байжээ.
Анхандаа Art Deco хэмээх шинэ стильд Bazaar, Vogue зэрэг нэр хvндтэй сэтгvvлvvд хардангvй хандаж байсан боловч 1920-иод оны дунд гэхэд Bazaar, Vogue сэтгvvлvvдийн хуудсан дээр Art Deco стилийн аксессуар, чимэглэлvvд хэвлэгдэх болжээ.
Art Deco стиль зевхен гоёл чимэглэлийн урлагт л хамаарахгvй бегеед уран барилга, уран зураг, интерьер дизайн, мебель дизайн зэрэг урлагийн олон салбарт еерийн ул мерее vлдээж чадсан байна. Олон стиль, элементийг хослуулж енге, гэрлийн тоглолтоор еерее еерийгее баяжуулж чадсан гайхам тегс болоод тансаг дизайн стилийн тоонд зvй есоор Art Deco стиль ордог.
Рене Лалик. Сvрчигний сав "Tresor de la Mer" .

The Chrysler Building. Art Deco стилийн уран барилга.


Art Deco стилийн дотоод засал чимэглэл.

This entry was posted on Saturday, February 3, 2007 at 3:25 PM and is filed under , . You can follow any responses to this entry through the comments feed .

0 сэтгэгдэл

Post a Comment