Бэй & Воннегут

Posted by ESU in

3. хаким бэй (hakim bey/1945)
Мистик анархист, яруу найрагч, зохиолч энэ эр америкт терсен байна. Энэтхэг, Пакистан, Афганистанд 2 жил байсан харин Иранд 7-н жил амьдарч байжээ. Иранд амьдарч байхдаа суфийн ухааныг судлаж байсан байна. Бэй Капитал болоод терийн машины эсрэг тvр автономит зурвасыг бий болгосноор тотал шинжтэй хяналтаас салж болно хэмээн vздэг. Дараагаар нь байнгын автономит зурвасыг бий болгосноор (терийн хяналтаас бvрэн гарсан коммунууд, нэгдлvvд, сууршмал газрууд) хяналтаас бvрэн гарна.
Терийн аппаратын манипуляцийн тухай болоод капитал ба тер хvмvvсийн зенгеер сэтгэлгээг хяналтандаа байлган удирддаг ингэснээрээ хvний vндсэн чанар vгvй болж бид марионет болно гэсэн санаа бол анархистууд дунд хамгийн тvгээмэл ойлголт юм шиг санагддаг. Магадгvй тэд зев ч байж болох юм.
Ном зvй:

  • "Chaos: The Broadsheets of ontological Anarchism", 1985.
  • "T.A.Z. the Temporary Autonomous Zone, Ontological Anarchy, Poetic Terrorism", 1995
хаким бэйн зохиолууд: http://www.hermetic.com/bey/


4. курт воннегут (kurt vonnegut/1922)
Герман гаралтай амеркийн зохиолч, антрополог мэргэжилтэй. Дэлхийн II Дайны vед явган цэрэг байсан тэрээр 1945 онд олзлогджээ, дараагаар нь Дрезден шатах vед тэнд байсан байна. Энэ бvгд нь Куртын цаг хугацааны тухай ойлголтыг еерчилжээ. Бидний еерчилж чадахгvй зvйлсийн тоонд енгерсен, ирээдvй, одоо ордог.
Курт амьдарлыг тэрээр хамгийн хvмvvнлэг бус эд хэмээн vзэх бегеед амьдрал нь боддог хvмvvст ершеелгvй ханддаг гэж боддог тэрээр 1985 онд их алдартай байх vедээ еерийгее хороох оролдлого хийж байжээ. Воннегутын сvvлийн роман 10 жилийн емне хэвлэгдсэн бегеед 2000 онд тvvний архив тэр чигээрээ шатсанаас хойш челеендее гарчээ.
Та тvvний албан ёсны сайт дээрээс тvvний график ажлууд болон бусад бvтэгдэхvvнийг худалдан авах боломжтой юм байна.
Тvvний ном зvйг сайт дээрээс олж vзээрэй.
курт воннегутын албан ёсны сайт: http://vonnegut.com
курт воннегутын орос сайт: http://vonnegut.ru/

This entry was posted on Tuesday, February 20, 2007 at 8:57 PM and is filed under . You can follow any responses to this entry through the comments feed .

0 сэтгэгдэл

Post a Comment