Ертенцийг еереер харсан ухаантнууд болоод галзуучууд

Posted by ESU in

Хvн болгоны ертенцийг vзэх vзэл болоод ямарваа нэгэн vйл явцыг тайлбарлах хандлага еер еер байдаг билээ. Ингээд бидний дунд амьдарч буй гений болоод "галзуу" хvмvvсийн ертенцийн арга ухааныг хэрхэн тайлж буйтай танилцуулья. Энэ жагсаалтыг ОХУ-ын "Афиша" сэтгvvл гаргасан юм. Миний хувьд дээрх жагсаалтан дээр еерийн бодлоо болон чухал гэж vзсэн зvйлээ нэмж хасан бичсэн байгаа. Энэ жагсаалтанд буй бvх хvмvvс еер еерийнхеерее сонирхолтой бегеед таньд зарим нэгэн хvмvvсийн зохиолыг олоод унших хvсэл тервел миний зvгээс гаргаж буй чармайлт хэргээ олж байна гэсэн vг. Энэ жагсаалт нилээд урт учир би зургаа зургаагаар нийтлэхээр шийдлээ.


1. дэвид айк (david icke/1952)
Хел бембегчин, телевизийн хетлегч, британы ногоон намын нарийн бичгийн дарга байсан. 1991 онд еерийгее Бурханы Хvv хэмээн зарласан этгээд. Тvvний бодлоор энэ ертенцийг хvн дvрст хэвлээр явагч амьтад удирддаг. Тэдний дунд бага Жорж Буш, Хиллари Клинтон, британы хатан хааны гэр бvл. Холокост, 9-11ны vйл явдлыг тэдгээр хvн дvрст хэвлээр явагч нар зохион байгуулсан. Бас гvнж Дианаг Чарльзийг гvрвэл болон хувирч байхыг харсан учир тэд хороосон хэмээн ярьдаг нэгэн.
Гайгvй ажил хеделмер эрхлэж байсан энэ эрхэм комиксоор хvмvvжсэн хvvхэд шиг йим сонин, содон юм ярьж бичиж явдаг нь гайхалтай. Гэхдээ эрт цагаас хvн терлехтений нэгээхэн хэсэг, биднийг бусад гаргийн, негее ертенцийн хvмvvс удирддаг хэмээн бодож явсан. Магадгvй энэ бvхэн vнэн ч юм билvv? Ихэнхи хvмvvст энэ "онол" таалагддаг гэдгийг маас бvтээгдэхvvнvvдээс олж харж болох юм гэсэн миний бодол байдаг юм. Наад зах нь компьютер тоглоомууд, комиксууд, кино бvтээгдэхvvнvvд (тухайлбал "Matrix", "MB" болон олон тооны фентези кино бvтээгдэхvvнvvд).
"Хэвлээр явагчид болон тэдний адил манипуляторууд бидний физик мэдрэмжvvд хvлээн авдаг давтамжийн спектрийн хил дээр оршдог. Тэд физик биет биш бегеед vржих чадваргvй, йимээс тэд хvний биед суурьшхыг эрмэлздэг бегеед энэ хэмжэгдэхvvнд хяналтаа тогтоохын тулд хvний биеийг ашигладаг".
Ном зvй: "The Biggest Secret: The Book That Will Change the World", 1999.
"Children of the Matrix: How an Interdimentional Race Has Controlled the World for Thousands of Years - And Still Does", 2001.
девид айкийн вэбсайт: http://www.davidicke.com/index.php/

2. жон перри барлоу (john perry barlow/1947)
Амеркийн уугуул энэ эр, эссэ, яруу найраг ноороглох дуртай нэгэн. Grateful Dead хамтлагийн дууны vгийг зохиож егдегеес гадна, интернет дахь vг хэлэх эрх челеег хамгаалдаг The Electronic Frontier Foundation-ыг vvсгэн бий болгожээ. Барлоугийн бодлоор интернет гэдэг нь олон нийтийн мэдээллийн хэрэгсэл дундаа хамгийн эрх челеетэй нь бегеед тоталитар улсын иргэд хvртэл блог хетлеж байгаа нь vvнийг харуулж байна гэж vздэг юм байна. Тvvний бий болгосон EFF-ын гишvvд эрх челеег тvvний бvхий хэлбэрийг хамгаалан зогсдог. Тэд лицензийн DVD-н кодыг хэрхэн эвдэх аргыг зохиосон Йона Йохансеныг, антипират хамгаалалтыг эвдсэн Оросын программист Скляровыг дэмжиж байсан, киберпорнографиар айлгаж байсан Time сэтгvvлийн эсрэг мэдэгдэл хийж байжээ.
Ном зvй: "The Economy of Ideas", 1994.
"A Declaration of thr Inderpendence of Cyberspace", 1996.

жон перри барлоун блог: http://barlow.typepad.com/

This entry was posted on Tuesday, February 20, 2007 at 9:01 PM and is filed under . You can follow any responses to this entry through the comments feed .

0 сэтгэгдэл

Post a Comment