Хамгийн содон хайрын тухай арван кино - 2

Posted by ESU in

6. «Хайрын сэтгэл» (Fa yeung nin wa/In the mood for love, 2000) Чоу + Ли Жэн = нууц хайр
Дорнын гайхам нууцаар анхилсан бас нэгэн бvтээл. Энэ удаад романтик киноны хит парад
тvvний киногоор дутах Вонг Кар - Вайн бvтээл. Тvvний дурлалын тvvх нь энгийн боловч тэрээр тэрхvv тvvхийг энгийн бусаар егvvлнэ. Yзэгчид энэ киноны анхны мечеес л хайрын уур амьсгалд автана. Тамхины утаа, бvдэгхэн харагдах дvр терхvvд, нууцлаг харц, уянгалаг хегжим, дутуу хэлсэн vгс энэ бvгдийн дунд зевхен тэр хоёр. Гайхамшиг...

7. «Бразил» (Brazil, 1985) Сэм + Жилл = тоталитар аймшиг дунд асах дурлал
Терри Гиллиамийн "Бразил" кино нь романтик сэдэвийг егvvлхэд ашигладаг кино терлеер хийгдээгvй болно. Энэ кино нь хvнд суртал, цэргийн дэглэмд автсан нийгмийг харуулсан харгис болоод бараан антиутопи юм. Гэвч харгислал дунд хайрлах сэтгэл байх аж. Мереедлийн бvсгvйгээ хайрлах гэгээн сэтгэл нь залууг системийн эсрэг явж терийн дайсан болгоход хvргэнэ. Киноны тегсгел "happy" биш боловч, далавчит дайчин дvрд хувилан ой гутам мангасаас сэтгэлт бvсгvйгээ аварч буйгаар зvvдлэх гол баатрын зvvд сэтгэлийг дэвтээнэ.

8. «Аризоны зvvд» (Arizona Dream, 1993) Аксель + Элен + Грейс = галзуу гурвын хайрын гурвалжин
Хайр бол сохор болоод галзуу билээ харин Эмир Кустурица хэмээх серб эр хайрын кино хийвэл бvр ч галзуу болно. Кинонд Аксель (Жонни Депп) хэмээх залуугийн тухай егvvлнэ. Толгойн хэвэндээ биш энэ залуу сонин хостой танилцана (хойт эх, охин хоёр). Тэдний гэрт ирснээр залуу маань хоёулантай нь янаг амаргын харьцаа тогтооно. "Аризоны зvvд" бол жинхэнэ утгаараа хайрын толь юм. Хегжилтэй, гунигтай, тод томруун галзуу мэт хэсгvvд нь Кустурицагийн шилдэг уламжлалар баяжигдсан байна. Жинхэнэ дурлал ийм л байдаг байх гэсэн.

9. «Терелхийн алуурчид» (Natural Born Killers, 1994) Микки + Меллори = цус ба хайр сэтгэл
Оливер Стоун, Квентин Тарантино нарын бvтээсэн уг кино нь мэдээж хvчирхийлэл, vхэлтэй цуст кино. Гэхдээ цус ба хайр сэтгэл хэмээх vгнvvд нь хоорондоо гайхам хоршиж байгаа биз дээ. Микки, Меллори хоёр дээрэм, аллага vйлдэн Амеркийг хендлен гулд туулна. Тэд хоёр бие биенээ ухаангvй хайрлана, тэд бусдыг, энэ дэлхийг vзэн ядна. Эцэст нь тэднийг баривчлана, тийм боловч ган тор, темер хаалга тэдэнд орших аугаа их хvч болох "ухаангvй дурлалыг" тэснэ гэж vv?

10. «Орчуулгын хvндрэл» (Lost in Translation, 2003) Боб + Шарлота = бvтэшгvй дурлал
Френсис Форд Копполагийн охин София Каппола бидэнд дурлал болон хувирч чаддаггvй дурлалын тvvх бэлэглэсэн билээ. Тvvнийг Боб гэх ба тэрээр телевизийн жvжигчин, харин тvvнийг Шарлота гэх ба тэрээр Философийн ангийн оюутан. Yйл явдал ернех газар бол Токио. Бvх л зvйл урлал асан бадрахад зориулсан мэт. Гэвч... Хэдий хоёул нэгэн хэлээр ярьдаг боловч тэд бие биенээ ойлгосонгvй... Энд л "орчуулгын хvндрэл" оршиж байгаа юм.

This entry was posted on Tuesday, March 6, 2007 at 7:15 PM and is filed under . You can follow any responses to this entry through the comments feed .

7 сэтгэгдэл

titanic, english patient zereg songodog hairiin kinonuud baihgui jaahan sonin sanagdlaa. hehe
za ter ch yahav. harin "bugtur uul", Wild at Heart hoyoriig shildeg hairiin tuhai kino gedegtei sanal neg baina.

March 9, 2007 9:20 AM

hi Xishgee. titanic bolood english patient xamgiin sodon, uur xairiin kino gesen ner zuij chadaxgui yumaa. Xarin minii gargasan "tani uzex estoi kinonuud" jagsaalt deer deerxi xoer kino xoeulaa bichigdsen baigaa. Daraa sodon bish songodog xairiin tuxai kino jagsaalt xiivel oruulnaa :)

March 9, 2007 3:15 PM
Mugi  

Hairiin sodon kinonuudiinhaa jagsaaltiig 11 bolgood Talk to her-g nemchihmeer yum shig sanagdlaa...

March 11, 2007 10:33 AM

Lost In Translation
goyo kino shuu. Bill Murray giin suuld togloson Broken Flowers bas sonin kino bna lee uzeerei.

April 6, 2007 4:14 PM
Anonymous  

Zarim neg Kino toi n sanal niilexgyi baina. Tegeed bas Harold and Maude baixgyi baina sh dee. Xerev yzeegyi bol ene kinog zaaval yzeerei.

April 10, 2007 8:35 AM

Hi Би "Гарольд & Мод" киног vзээгvй. Санал болгосонд баярлалаа, vзнээ. Меегий Эрхэс 2-т баярлалаа. Нэмээд жагсаалтыг vргэлжлvvлээд байж болох л байх л даа. Харин "vл таних хvн" маань жагсаалтанд байгаа ямар кинотой санал нийлэхгvй байгаа юм бэ?

April 10, 2007 11:52 PM

"Хүүхэлдэйнүүд" гэж их сайн кино. Бүр дээр үед үзэж байсан юм байна. хэхэ сая бодсон чинь нээрээ л сонин хайрын тухай өгүүлдэг дээ гэж бодогдлоо.

February 26, 2008 3:45 PM

Post a Comment