Хайрын харилцаа, холбоо биднийг өөртөө ихэд татан оруулдаг. Үнэн хэрэгтээ хайрын холбоо нь тийм ч их үнэ цэнэтэй зүйл биш. Хэрэв чи үнэ цэнэтэй зүйл гэж бодож байвал нөгөө хүн чинь хичнээн энэрги, цаг хугацаа чамд зориулж зарцуулна чи төдий хэмжээний цаг хугацаа, энерги зарцуулах хэрэгтэй. Өөрөөр хэлбэл “Хэрэв чи надад өгвөл би ч өгнө” гэдэг шиг. Хайр дурлалын тухайд хүмүүс байнга асуудалтай байдаг бөгөөд тэд үргэлж өөрсдийн Виа Венетог хайдаг. Ер нь хайрын мэргэжилтэн бэлтгэдэг курс нээвэл таарна. Хайрын хичээл зонхилсон хайрын, гоо сайхны, сексийн курсүүд ч байх хэрэгтэй. Би хүүхдүүдэд секс хэрхэн хийхийг заагаад л, хайр бол юу ч биш гэдгийг сайн ойлгуулах хэрэгтэй гэж боддог юм. Хайр болон секс нь бизнес болхоор үүнийг хэн ч хийхгүй нь мэдээж юм. Магадгүй энэ асуудлыг гаргаж ирэхгүй байгаа нь сайн ч юм уу? Учир нь үнэнийг эрт мэдчихвэл үлдсэн амьдрал нь утга учиргүй болж бодох, мөрөөдөх зүйл хомсдоод ирэхийн цагт газуурна биз дээ гэж сүүлийн үед бодох болсон. Хүний амьдрал уртсаад, хүүхэд наснаасаа хойш секс хийх цаг хугацаа их байна шүү дээ. Би хүүхэд насаа их дурсдаг. Би хүүхэд насныхаа ихэнхи цагийг өвчтэйбайж, орондоо өөрийн хүүхэлдэй Чарли МакКартитай өнгөрөөсөн байх, “Цасхан”-ыг үзэж чадаагүй өнгөрсөн шиг ээ. Би “Цасхан”-ыг дөчин таван настайдаа Роман Поланскитэй хамт “Линкольн Цэнтр”-т үзсэн. Олон жил энэ киног үзэлгүй хүлээсэн нь зөв юм шигээ, учир нь би йим насандаа үүн шиг сонирхолтой зүйлийг олж үзэж чадахгүй байх байсан биз. Энэ бүхэн нь надад нэг зүйлийг эргэцүүлэн бодхд хүргэсэн юм. Магадгүй хүүхдүүдэд хүүхэд насанд нь сексийн аргыг тайлбарлаж байснаас дөчин насанд нь гэнэт гайхшруулбал зүгээр юм шиг. Тэгж чадваас дөчин насандаа хүн амьдарлын шинэ утга учрыг нээнэ. Өнөөгийн хүний амьдарлын нас уртассан цаг үед бид хүүхэд наснаасаа удаан хугацаанд салахгүй байвал зүгээр. Учир нь урт наслалт нь хуучин үнэ үнэт зүйлийг үнэгүйдүүлж байна. Хүн арван тавтайдаа сексийн тухай мэдэж, гучин таван настайдаа үхдэг байхад бидний үеийнхэнийг бодвол асуудал бага байсан байх л даа. Бидний үеийнхэн чинь найман настайдаа сексийн тухай мэдэж наян нас хүртлээ амьд амьдарч байна шүү дээ. Ганцхан зүйлийг бодож амьдархад хэт урт хугацаа. Хүүхэддээ үнхээр хайртай эцэг, эхчүүд хүүхдүүдээ амьдарлаас уйдуулахгүйн тулд урьдын цагт хүүхдүүдээ амьдарлтай эрт танилцуулалгүй хүлээлтийн үйл явцыг уртасгаж байсан шиг байвал зүгээр ч юм шиг ээ. Юутай ч гэлээ дэлгэц болон номын хуудас дээрхи секс давуун дээр хийсэн сексээс илүү их сэрэл, ханамжийг өгч байдаг. Хүүхдүүд сексийн тухай уншижл байг хүлээж л байг. Яг амьдрал дээрээ мэдснээ хэрэгжүүлэх тэр үед нь тэдэнд амьдарлынхаа хамгийн сонирхолтой үеийг өнгөрөөсөн болхыг тэр үе ард нь хоцорсон болхыг мэдэгдэх хэрэгтэй. Хийсвэр хайр нь бодит хайраас илүү дээр. Үүнийг хэзээ ч хийхгүй байх нь сэрэлийг илүү хөдөлгөдөг. Эрс тэс хэзээ ч нийлэхгүй учир тэдгээрийн хооронд хамгийн их таталцал үүсдэг. <...>
“Энди Уорхлын Философи” номын хэсгээс...
This entry was posted
on Wednesday, February 18, 2009
at 7:38 PM
and is filed under
Ертенцийг еереер харсан хvмvvс
. You can follow any responses to this entry through the
comments feed
.