Домогт Рей Кавакүбо

Posted by ESU in

Рей Кавакүбо үеийнхээ олон охидын адилаар их сургуульд урлаг, уран зохиол судлаж байсан. Гэвч тэр үед л тэр хэрхэн дэлгүүрийнхээ дизайныг хийх вэ гэсэн асуултын хариуг хайж байлаа. Түүнээс хойш тэрээр нэг их удалгүй загварын ертөнцөд хөл тавин тэрхүү ертөнцийг үндсээр нь өөрчилсөн юм. Энэ бүх амжилтын нууцын хариулт нь нэг бол тэр мөрөөдлөө даган энэ бүхнийг бий болгосон үгүй бол тэрээр суут хүн. Ямартай ч гэлээ энэ жижиг биеэтэй, бөс даавууны дизайнер хийж байсан эмэгтэй дэлхийг өөрийн гайхалтай өвөрмөц хувцасны загваруудаараа донсолгож чадсан юм. Тэрээр 1969 оноос өөрийн хувцасын гайхалтай загваруудыг Комм де Гарсон (Comme des Garsons) лейблээр гаргаж эхэлжээ. Түүний бүтээлүүд маш хурдан гоо сайханы билэг тэмдэг болон урлагийн хүрээнийхний дунд болон ганган богемчуудын дунд нэр хүндтэй болсноос гадна загварын ертөнцөд маш ихээр нөлөөлж чаджээ. Комм де Гарсон нь өнгөний хувьд ихэд хуучинсаг байж (хар - цагаан), шийдлийн хувьд их эрс тэс, шинэлэг байж аливаа нэгэн нөлөөнд автаагүй брэнд юм. Рей Кавакүбо загварын ертөнцийн мэдэх арга барилыг дагалгүйгээр концептуал урлагийн арга барилаар загвараа бүтээж байсны ачаар өнөөдөр Комм де Гарсон нь уран сайхны өндөр түвшинд хүрсэн нэр хүндтэй лейбл болж чаджээ. 40 жилийн дараа ч Рей загварын ертөнцийн төвд нь байж, загваруудаа бүтээн Комм де Гарсонийг удирдаж байгаа билээ. Энэ бүхэнтэй зэрэгцээд түүний загвар зохион бүтээгчид болох Жүня Ватанабэ, Тао Курихара нар ч өөрсдийн загваруудаа олонд толилуулж байна. Рей Кавакүбогоос түүний эртний найз Комм де Гарсоны зар сурталчилгааны олон ажлыг бүтээсэн криэтив директор Ронни Кууки-Ньюхаус ярилцлага авсныг та бүхэндээ толилуулья.


РКН: Таныг сэтгүүлчид загварт оюунлаг сэтгэлгээтэй ханддаг хэмээн тодорхойлдог. Та өөрийгөө хэрхэн тодорхойлох бол?
РК: Би оюунлаг ханддаг гэж хэлэхгүй миний загварт ханддаг хандлага маш энгийн. Би хувцасны деталь болгоныг хийхдээ энэ хүчтэй, сайхан болж байна гэж боддог. Харин үр дүнг нь бусад хүмүүс шийддэг.

РКН: Ирэх жил компани 40 жилийнхээ ойг угтах гэж байна. Та эхэлж байх үедээ Японы хамгийн эрх чөлөөт эмэгтэй болохын тулд энэ бүхнийг хийж байсан. Та яаж эрх чөлөөт хэвээр байж чадаж байна вэ?

РК: Эхэлж байх үедээ би аливаа нэгэн дүрэмд болон системд захирагдахгүй хэмээн боддог байсан. Одоо ч энэ талдаа би эрх чөлөөтэй хүн.

РКН: Жилд хэд хэдэн удаа загварын шоу зохион байгуулдаг хугацаа нь ч төлөвлөгдсөн байдаг. Энэ нь таны бүтээлч ажиллагаанд тус болдог уу эсвэл садаа болдог уу?

РК: Бид загварын бизнесийн ертөнцөд ажиллаж байна. Энэ ертөнцөд төлөвлөсөн хугацаандаа юм аа хийх нь чухал. Би энэ бүхэн нь надад тусладаг эсвэл садаа болдгийг хэлж мэдэхгүй байна.

РКН: Шинэлэг байх нь хэр чухал вэ? Бүтээл шинэлэг байх ёстой юу?

РК: Бүтээл нь өөрөө бусад бүх зүйлийг араасаа дагуулж явдаг. Юу ч агуулаагүй шинэлэг зүйл бол урагшилдаггүй. Тиймээс бүтээл гэдэг нь өөрөө шинэ, содон зүйл юм.

РКН: Та яагаад хар өнгө рүүгээ эргэж буцаж байдаг юм бэ?

РК: Надад үргэлж хар өнгө таалагддаг байсан. Хэдий тийм боловч надад саяхнаас хар өнгө нь даавуу шиг л энгийн зүйл мэт санагдах болсон. Тиймээс би одоо “маргаашийн” хар өнгийг эрж, хайж байна.

РКН: Та урлаг, бизнесийн хоорондын тэнцвэрийг хэрхэн олж байна вэ? Яаж эрх чөлөөтэй байж чадаж байна?

РК: Өөрийгөө эрх чөлөөтэй хэмээн сэтгэх нь өөрөө эрх чөлөө юм.

РКН: Уран бүтээлч байх нь буржуа байна гэсэн үг үү? Та энэ бүгдээс зугтахын тулд урлаг хэмээн тодотголтой энгийн, өдөр тутмын зүйлс хийдэг үү?

РК: Зугтахын тулд биш. Энгийн зүйлс ч үнэ цэнэтэй бөгөөд тэр зүйлд тулгуур санаа байвал ихэд үнэ цэнэтэй болно. Урлаг нь өөрөө өөрийгөө буржуа биш байхыг шаарддаг. Тухайлбал энэ цуглуулга дээр ажиласан стилист Жульен Дигийн бүтээл болох үс засалт, нүүр будаг, малгай зэрэг нэгэн цул болсон байгаа нь буржуа биш байна гэж ойлгогдож байна.

РКН: Загварын ертөнц нь LVMH болон Gucci зэрэг томоохон компаниудаар толгойлуулсан их өргөн цар хүрээтэй бизнес болсон байна. Хэдий та саяхан Луи Уитонтой хамтарч ажилласан боловч та энэ бүгдээс зайгаа барьсаар байна. Та томоохон компаниуд загварын ертөнцөд цар хүрээгээ нэмсээр байгаа тухайд юу гэж боддог вэ?

РК: Энд нэг их гүнзий зүйл байхгүй л дээ. Энэ бол зөвхөн бизнес. Хэдий тийм ч ажил хэрэгч санаа, арга барилтай байлаа ч гэсэн шинэлэг байх ёстой.

РКН: Загвар гэдэг нь зүгээр л гоозүй болоод практик үйл ажиллагаа юу эсвэл ёс суртахууны хэм хэмжээгээр хязгаарлагддаг уу?

РК: Та юу өмсч байгаа нь таны сэтгэл санаа болоод сэтгэл хөдлөлийг удирдаж болох талтай, мөн таныг хувцасаар тань хүмүүс үнэлж цэгнэнэ. Йим маягаар загвар гэдэг нь гоо зүйн ч түвшинд практик ч түвшинд маш чухал ач холбогдолтой болон хувирч байна.

РКН: Шүүмжлэгч нарын тухайд?

РК: Шүүмжлэгч нарын амьдарлын хэв маяг нь төлөв төвшин болоод үнэлгээ нь илүү гүн гүнзгий байсансан бол тэдний санаа бодол миний хувьд их үнэ цэнтэй байх байлаа.

РКН: Та Комм де Гарсоны бүх үйл ажиллагааг гардан удирддаг. Энэ нь таны хувьд их чухал юм шиг.
РК: Миний хувьд компанид оршин тогтнож байгаа уур амьсгал, миний бий болгохоор шийдсэн тэр орчин нь маш чухал. Энэ нь бүхний суурь нь юм.
РКН: Та өөрийгөө загвар зохион бүтээгч гэж хэлдэг ч таныг маш олон хүн уран бүтээлч хэмээн нэрлэдэг. Та яагаад өөрийгөө загвар зохион бүтээгч гэж нэрлэдэг юм бэ?
РК: Миний бодлоор би урьд өмнө байгаагүй тийм хувцасыг хийхийг оролддог болхоор хүмүүс намайг тэгж хэлдэг байх л даа.

РКН: Хүний хэлбэрт баригдсан зүйл бүтээх нь таныг хязгаарладаг уу?
РК: Аливаа нэгэн хязгаар байдаггүй.
РКН: Та Жүня, Тао нартай хамтран ажилладаг. Тэдний загварын цуглуулгуудыг та хэрхэн дүгнэдэг вэ?

РК: Тэд Комм де Гарсон компаний гишүүд. Би тэдний цуглуулгыг зөвхөн загварын шоуны бэлтгэл дээр л хардаг.
РКН: Та компаниа зарчих юм сан гэж урьд өмнө нь бодож байсан уу?
РК: Би сая бодлоо л доо. Худалдан авагч болон бидний хувьд энэ нь юуг илэрхийлж байж болох вэ?

РКН: Та тодорхой, ойлгогдом байхыг хүсдэггүй юм байна гэсэн бодол надад төрлөө. Та өөрийгөө хэрхэн тодорхойлох вэ?

РК: Би өөрийнхөө тухай болон хэн нэгний тухайд онцгойлон боддоггүй тиймээс өөрийгөө хэрхэн тодорхойлохоо мэдэхгүй байна.

РКН: Уран бүтээлч найз маань урлаг, загвар хоёрын хоорондын ялгааг ингэж тодорхойлсон юм. Урлагт уран бүтээлчийн хийсэн бүтээл тэр маягаараа л харагддаг бол загвар зохион бүтээгчийн хийсэн зүйл хоёр зүйлийн нэгдэл байдаг. Нэг нь дэлгүүрт харагдаж байгаа байдал нөгөө нь толинд тусаж байгаа тусгал.

РК: Ялгааг олж харна гэдэг бол маш чухал. Урлаг болоод загвар гэдэг нь огт өөр зүйлс бөгөөд тэдний зорилго нь ч ондоо учир тэдгээрийг хооронд нь эсрэгцүүлэх ч шаардлага үгүй.

РКН: Эдийн засгийн уналт таныг загвар бүтээх явцад нөлөөлдөг үү? Та арай хялбаршуулах талаар боддог уу?

РК: Комм де Гарсон үргэлж өөрийн урсгалаараа явж эхэлсэн цаашид ч тийм байх болно. Сайн цаг ч бай муу цаг ч бай бид үргэлж нэгэн жигд, тогтвортой байсан.

РКН: Та амьтны арьс ашигладаггүй. Та жинхэнэ амьтны арьсаар юм хийхгүй юм уу?

РК: Би амьтанд хайртай.
Interview сэтгүүлээс...

This entry was posted on Wednesday, March 11, 2009 at 4:12 PM and is filed under . You can follow any responses to this entry through the comments feed .

2 сэтгэгдэл

sm  

Japanii delhiid garsan tsoon brandiin neg shuu. Ongorson namar avgaidaa neg coctail dress, trench coattai avch ogch bilee gej.

March 12, 2009 11:29 AM
@michelle_133  

анх , удаа блоггоор нь зочилж байна . вуаав л гэмээр бн дааа. би энэ чиглэл тал руу тийм сонирхолтой бсан юм болов уу . нэг л сэтгэл д ойрхон сангдаад

October 28, 2009 9:03 PM

Post a Comment