Жим Жармуш
Кино найруулагч, 57 настай, Нью-Йорк
Би япон кино бүтээхийг үргэлж хүсдэг байсан боловч нөхцөл байдал надад садаа болдог .
Ойрын ирээдүйд Амеркийн хаанчлал мөхөх үед Дорноос хүмүүс бидний соёлыг үзхээр ирнэ хэмээн та төсөөлөөд үз. Тэр үед тэд рок болон кино оддын гэрийг л үзэх болно. Яагаад гэвэл бидний соёл гээд байгаа зүйл тийм өчүүхэн.
Хүүхэд байхад ээж маань аймшгийн кино гаргадаг кинотеатрт их кино үзүүлдэг байсан. Тэр кинонууд надад маш их таалагддаг байлаа. 17 насандаа би Огайогоос Нью Йоркт ирээд аврага том Мангас – Хавчгүй кинонууд бас байдаг гэдгийг олж мэдсэн нь миний хувьд жинхэнэ нээлт байлаа.
Хүмүүс моодыг тухай хэтэрхий их бодох юм. Миний хувьд моодыг чухалчилдаггүй тэртэй тэргүй өнгөрсөнд хамаарах зүйл моодонд ордог.
Жан-Клод Ван Дамм, Стивен Сигал, Дольф Лундгрен нараас надад Дольф илүү таалагддаг. Тэр яг л робот шиг байдаг. Түүний баатрууд хэзээ ч ёс суртахууны сонголттой тулгарч байгаа дүр эсгэдэггүй.
Миний бодлоор өнөөдөр Америк, Европд терроризм тийм ч их үр нөлөөтэй биш. Яагаад гэвэл терроризмыг маш хялбараар ямарваа нэгэн шүүмжлэлт үйл ажиллагааны эсрэг төрийн зэвсэг болгон хувиргаж байна.
Тусгаар байх (Эрх чөлөөтэй байх) ойлголт бол харьцангүй ойлголт. Эрүүл ухаантай хүн өөрийн мөнгөөр кино хийдэггүй. Гэвч та өөрийн мөнгөөр кино хийдэггүй л бол таныг эрх чөлөөт гэж хэлэх боломжгүй.
Бид эх дэлхийгээ шуналаасаа болж бузарласан. Өөрчилхөд дэндүү оройтсон. Тиймээс надад хэн нэгэнтэй зугаалах эсвэл зүгээр л ярилцах зэрэг энгийн зүйлё хамгийн чухал юм шиг санагддаг.
Кинонд пауз нь үгээс, чимээ аниргүй байх нь ямар ч харилцан ярианаас илүү үнэ цэнэтэй чухал. Яагаал гэвэл амьдрал тийм л байдаг.
Та нарыг гаригаар хооллож, үл тоомсорлон доромжилж байна гэдгийг үзэгчид ойлгох хэрэгтэй. Охин биеэ гээсэн тухай хэдэн кино үзэж байж та “Чөтгөр гэж! Ямар нэгэн “новш” цаана нь байх шиг байна шүү” гэж ойлгох ёстой юм.
Надад Тарантино хэрхэн кинотүүхийнхээ бүтцийг хийж байгаа нь таалагддаг. Гэвч түүний саундтрэкүүд аймшигтай. Энэ бүхэн нь түүнээс өмнө эхэлсэн юм. Гудамжны нэгэн поп дуунцарыг кинонд шургуулах.
Би эмэгтэйчүүдэд хайртай.
Нэг удаа би Робертотой (Бениньи) хамт Ромын нэгэн ажилчдын гуанзанд лослн юм. Тэнд бүгдээрээ тойроод суудаг урт ширээ байсан ба бид цэнхэр ажлын хувцастай ажилчидтай хамт хоололсон юм. Роберто тэдэнтэй Дантэ, Ариосто зэрэг XY зууны яруу найрагчдын тухай ярилцаж байсан. Вайоминг руу яваад тэндхийн нэгэн бааранд ороод “яруу найраг” гэдэг үгийг цухуйлгах л юм бол тэд тэр бүгдийг таны өгзөг рүү чихэх болно.
Сурахын — 95% нь хий хоосон цагаа нөхцөөсөн зүйл бол 5% нь үнхээр чухал зүйл.
Улс орон, үндэстэн, цагийн зааг гэх мэт зааглалт, хуваалт надад чухал санагдаггүй. Эхлээд битникүүд байсан дараа нь хиппи, панкуудыг үе ирсэн энэ бүхэн нь зүгээр л нэг давалгаа юм. Хэрэв биднийг дээрээс нь харвал бид давалгаа ямар олон болхыг харна. Тэр бүгд нь нэгэн далайн л хэсэг шүү дээ.
Би капитализм, расизм, шунал, амжилтын концепт, христийн шашин болоод гэр бүлийг энгийн нэгэн хэрэглээний нэгж ба энэ нь энгийн зүйл мэт болгож санаатай санаандгүй харуулсан киног үнэн сэтгэлээсээ үзэн яддаг. Би ийм кинонуудыг аюултай гэж үздэг.

Ойрын ирээдүйд Амеркийн хаанчлал мөхөх үед Дорноос хүмүүс бидний соёлыг үзхээр ирнэ хэмээн та төсөөлөөд үз. Тэр үед тэд рок болон кино оддын гэрийг л үзэх болно. Яагаад гэвэл бидний соёл гээд байгаа зүйл тийм өчүүхэн.
ReplyDeleteсайхан үг яг л ийм шд