Monday, October 4, 2010

Anir chimeegui.

Би анир чимээгүйн дунд амьдардаг. Би чимээ гэж юу болохыг мэдэхгүй. Хэзээ ч тэр мэдрэмжийг мэдэрч байгаагүй. Гэсэн хэдий ч би сэтгэл дотроо үргэлж хашигарч явдаг. Хашиграад л байна хашиграад л байна... Чимээ гэж ийм л байдаг байх даа гэж бодно. Төсөөлнө... Өөрийн дуу хоолойгоо сонсохыг хичээнэ. Хашиграхаа болиод... чив чимээгүй болоод л чагнана. Өөрийн дуу хоолойгоо...
Өөрийн дуу хоолойгоо хэрхэн цуурайтхыг сонсоно. Цуурай гэж ямар гайхамшигтай болохыг та мэдэх үү? Чив чимээгүй дунд цуурай л хамгийн гайхамшигтай нь. Чи хашиграхаа больсон ч чиний дуу хоолой сонсогдоно. Энэ гайхамшиг биш гэж үү? Энэ бол гайхамшиг...
Би төрсөн цагаасаа хойш анир чимээгүйн дунд амьдарсан. Ганцаархнаа эргэн тойрон чив чимээгүй... Анир чимээгүй надад ганцаардлыг авчирсан. Заримдаа зүүдэндээ хүртэл ганцаардана. Чимээгүй дунд орших миний ганцаардал надад ихийг өгсөн. Бүхэл бүтэн ертөнцийг өгсөн билээ. Тиймээс миний ганцаардал магадгүй надад байдаг хамгийн үнэ цэнэтэй зүйл минь. Яг үнэн миний хамгийн үнэ цэнэтэй зүйл.
Би шөнө болгон энэ гудамжаар алхадаг.   
Andy Arana 2009. 12. 24

0 сэтгэгдэл:

Post a Comment