Monday, October 4, 2010

Надад дурласан миний үхэлд...


Хүн менежер болон хувирсан энэ иргэншилд гутхын хэрээр ҮХЭЛд би дурладаг аа.
Менежер хэмээх пайз зүүсэн хүмүүсийг харах тусам... ертөнцийг хэрэн гүйх “роботууд”-ыг харах тусам... тэдний нэг нь хэмээн бодогдох бүрийдээ... саарал өнгөөр “цацрах” тоолондоо... өөрийгөө үзэн ядхын зэрэгцээ... гэгээхэн “эрдэм”.. ҮХЭЛ чамд би нууцхан дурладаг аа.
ҮХЭЛд дурлахын хэрээр... бие маань атиравч... сэтгэл маань дуулдаг... дуулах дуулахдаа дотроосоо гэрэлтэн дуулдаг....хааяадаа дууныхаа аялгуунд уяран хачин их гунигладаг. Гуниглах тоолондоо ҮХЭЛд би дурладаг... над шиг түүнд дурлаж чадах орон зайг бусдад үлдээхгүй гэсэндээ...шатаж, гэрэлтэж би дурладаг аа.
Урлагийн сайхныг бишрэх тоолондоо... урлагт ухаангүй дурлахын хэрээр... энэ ертөнцийг урлаг биш гэдэгт итгэх тусам... уран бүтээлч шиг байхыг хүсэх тусам... тэр эрх чөлөөний хүлээсээс зүүгдэн ганхах тоолондоо... урлаг шиг хэлбэртэйд нь биш... урлаг шиг дотортой болхоор нь ҮХЭЛд би... “сохроор” дурладаг аа... хэлбэрийг харж дурлахгүй мөн чанарыг нь мэдэрч хайрладаг...зүрхэндээ “ҮХЭЛээ би чамд хайртай” гэж хашгирдаг.
Мункд дурлахын хэрээр үнэнд би итгэдэг... Үнэнд итгэхийн хэрээр ҮХЭЛд би дурладаг... ҮХЭЛд би дурлахын хэрээр... ҮХЭЛийн “хувцас”... миний өмнө ҮХЭЛ нүцгэрнэ... тэгхэд би түүнд дахин дурладаг...хачин ихээр догдолдог.
ҮХЭЛ би чамд дахин дахин дурладаг... олон өнгөтэйд чинь... олон аялгуутайд чинь... олон мөн чанартай болхоор чинь... цацрах өнгө болгонд чинь...сонсогдох аялгуу болгонд чинь... дахин дахин...үнэн сэтгэлээсээ...надад дурладагаас илүү чамд би дурладаг аа ҮХЭЛ ЭЭ.  
Харин ҮХЭЛийн заншилд дурлагсдыг (готууд, некрофилуудаас авхуулаад фараонуудыг) би үзэн яддаг... ҮХЭЛ хэмээх дэндүү “дотно (интим)” зүйлийг олноороо “доромжилдогт” нь би дургүй... Үхлийг би тэднээс өмөөрдөг...ухаан бэлэглэх чадалыг нь биширхийн хэрээр... үзэгдэлд дурлагсдыг...”шашинжуулагчдыг” үзэн ядаж байна.
“Үхэхдээ” түүнтэй тас тэврэлдэн...
нүв нүцгэн...
“гав ганцаар”...
 үхий л даа...
Andy Arana 2010. 10. 02

1 сэтгэгдэл: