![]() |
| Б. Орхонтуул |
Монголын урлаг “шинжлэх ухаанжих” оролдлого хийсэн цагт монголын хэмээх тодотголоо гээнэ гэж бодогддог. Харин орчин цагийн монголын урлаг, урлаг хэмээх үгийн өмнө байх тодотголоо гээгээгүй нь миний сэтгэлийг хөөргөдөг. Монголчууд хоёр иргэншлийг, хоёр соёлыг сэтгэл оюундаа тээж явдаг. Зарим нэгийнхэнд нь аль нэг нь давамгайлж байвч хоёуулаа л зэрэгцэн оршдог. Энэ хоёр соёлын аль нэг нь эсүүл хоёуул биднээс алслан одож ирээдүйн соёлд уусах үед магадгүй өнөөдрийн урлагийн бүтээлүүд ойлгомжгүй болох цаг ирэх л байх.
Х. Батбаатар, Б. Орхонтуул, Д. Дорждэрэм, Б. Бадрал, Д. Батзориг, Ц. Одгэрэл 25-30 насны эдгээр залуу уран бүтээлчид одоо ид бүтээлээ туурвицгааж байна. Тэдний одоогийн явж буй зам нь эрэл хайгуулын зам боловч тэдний эрэл мухардалгүй сонирхолтой бүтээлүүдийг төрүүлсээр байна.
![]() |
| Б. Орхонтуул |
Зураач Ц. Одгэрэлийг орчин цагийн “нийгмийн толь” хэмээн нэрлэчихмээр.“Голын эрэг дээр” хэмээх бүтээлдээ тэрээр орчны бохирдолын асуудлыг хөндсөн байдаг. Наад хэсэгт үзэгчид рүү нэвт харан суух улаан хүн ороолон мэт харагдана. Гэвч тэрээр ороолон биш харин орчны бохирдолын улмаас мутацид нэрвэгдсэн хүн. Түүний цаана голын эрэг дээр усанд орж буй эрүүл чийрэг залуус бүүр цаашлаад үйлдвэрийн яндангууд, бохирдол дүрслэгджээ. Ув улаанаар жаргах нарны туяа голын усны толион дээр тусна.
“Нинжа”, “Ах дүү хоёр” зэрэг нийгмийн асуудлуудыг тусгасан сонирхолтой бүтээлүүд түүнд олон бий. Түүний экспрессионист бүтээлүүдэд нийгмийн эмзэг давхрагынхан, түүн дотроо хүүхдүүд дүрслэгдэх нь олонтоо. Ихэвчлэн улаан, хар өнгөөр дүрслэгдэх түүний ертөнцөд гэрэл гэгээ байхгүй гэж та битгий бодоорой. Харин ч итгэл найдвар хэмээх гэгээлэг зүйл үргэлж орших шиг санагдана. Түүний бүтээлүүд бид эргэн тойрондоо хүйтэн сэтгэлээр хандаж болохгүй гэдгийг харуулах мэт.
Х. Батбаатар IY дэх Бээжингийн Олон Улсын Урлагийн Биеналлегийн тэргүүн байрын шагналт залуу уран бүтээлч. Тэрээр цуврал хөрөгүүдээрээ дамжуулан XIX зууны сүүл – XX зууны эхэн үеийн хүмүүсийг XXI зууны иргэдтэй уулзуулан учруулдаг хүн. Түүний уран бүтээлд хөрөг зурагууд голлох боловч эдгээр хөрөгүүд нь уламжлалт утгаараа хөрөг зурагууд биш юм. Харин орон зай, цаг хугацаанд аялах сонирхолтой арт практик. Холимог техникээр бүтээсэн түүний бүтээлүүдэд бид өнгөрснийг тольдож, өнгөрсөнтэй хууч хөөрдөг. Арга техникийн хувьд шинэ биш боловч агуулгынхаа хувьд шинэлэг сонирхолтой бүтээлүүд.
Биднээс алс хол мэт санагдавч бидэнтэй дэндүү ойрхон өнгөрсөнтэй ярилцаж өөрийгөө шинээр нээх үзэгчид түүний үзэсгэлэнгүүдээс сэтгэл дундуур гардаггүй болов уу.
![]() |
| Д. Батзориг (Базо) |
Д. Батзориг (Базо) хүрд буюу тойрог зурдгаараа урлаг сонирхогчдын дунд алдартай. Хамгийн төгс хэлбэрийн нэг тойрог нь өөртөө маш олон нууцлаг, бишрэлийн (сакрал) билэгдлийг агуулж байдаг. Тиймээс түүний бүтээлүүдийг буддизмийн билэгдэл зүйгээр, нүүдэлчдийн билэгдэл зүйгээр харах хүмүүс олон байдаг. Хэдий тийм боловч энгийн мөртлөө үргэлж нууцлаг зүйлсийг хадгалж байдаг Базогийн тойрогт олон өнгийн амьдрал оршдог. Эхлэл үгүй төгсгөл нь үгүй тойрогт багтах Базогийн ертөнцөд энгийнээр (энгийн хэлбэр, дүрс) ихийг (олон утга санаа, үзэгдлийг) үзүүлэх гэсэн нууцлаг хүсэл нэвт ханхалдаг. “Хэзээ ч ургадгүй мод”-оос авхуулаад түүний модоор хийсэн архаик конструкци - инсталляцууд нь үргэлж ямарваа нэгэн бодролыг үзэгчдэд төрүүлдэг.
Өнөөдөр түүний Улаанбаатар хотын агаарын бохирдолын гол “буруутан” болсон нүүрс, хөө тортгоор урлагийн бүтээлүүд бүтээн олноо дэлгэсэн “ЭКО+БИО+УБ=2011” үзэсгэлэн нь урлаг сонирхогчдын сонирхолыг ихэд татаж байна.
Д. Дорждэрэмийн “Орон зай дах дуу хоолой” (2008), “Хөрөг ярилцлага” (2010) цуврал бүтээлүүд үргэлж биднийг өөр ертөнц рүү биш харин өөрөө өөртэйгээ байх өөрөө өөрийгөө дахин нээх тэр хүсэл эрмэлзэлийг байнга төрүүлж байдаг нь гайхалтай. Хөрөг ярилцлага цуврал бүтээлүүд нь холимог техникийн аргаар бүтсэн хүний сэтгэлийн рентген юм. Түүний энэ цуврал бүтээлүүдийг харж яваад нэгэн бүтээлийг онцлон харж билээ. Яагаад ч юм яг түүний тэрхүү бүтээл дээрхи шиг миний рентген зурагийг авхад цаана нь Б. Шаравын “Ногоон дарь эх” гэрэлтээсэй гэж бодож билээ.
Миний дээр дурьдсан уран бүтээлчид арга техник, уран бүтээлийн сэдэв зэргээрээ өөр ч сэтгэлгээнийхээ түвшинд соёлын толбо (Cultural identity) тод зурайсан тэр нь тэднийг нэгтгэсэн сонирхолтой ертөнцүүд. Тэдний ертөнцөд өнгө будаг, зохиомжийн ертөнц байхаас гадна жинхэнэ дорнын сэтгэлгээг илтгэх бясалгалын, бодролын, мэдрэмж зөн совин оршдог. Тэдний логик, хэт “математик” сэтгэлгээгээр биш интуитив сэтгэлгээгээр бүтээсэн эдгээр бүтээлүүд нь бяцхан “хаос”-тай. Нягт нямбай системчлэл үгүй тэдний ертөнцөд хүнтэй диалог үүсгэж хүнийг дэмжиж, хүнийг нээж чаддаг гайхалтай ертөнцүүд байдаг. Магадгүй тэдний бүтээлүүдэд эмх замбраа биш хүний ертөнцтэй адилхан бяцхан хаос байдаг нь бидний сэтгэлийг хөдөлгөдөг бизээ. Бидэнтэй адилхан учраас дотно санагддаг бизээ.
Mongolica spring 2011
![]() |
| Х. Батбаатар |
![]() |
| Д. Дорждэрэм |
![]() |
| Д. Батзориг (Базо) |
![]() |
| Ц. Одгэрэл |







ихгоё бичсэн байна. Таниас суралцах зүйл их олон байна. Таны нийтлэлүүдийг би тэсэн ядан хүлээдэг шүү... Яг үнэндээ та их өвөрмөц сэтгэлгээтэй хүн шүү... Дээр х зураачдын хувьд Д.Батзоригын уран бүтээл болон хувь хүний үзэл баримтлал нь их сонирхол татдаг. Сүүлийн үед хязгаарын талаар их сонирхож байгаа. Эхлэл төгсгөлгүй орон зай мэт сангдаж зарим үед бүхий л зүйлс утаггүй санагдаж, нар бүхнийг гийгүүлж байгаа шигээ буцаан авахад бүхийл зүйлс төгсгөлтэй мэт... санагдах болсон.
ReplyDeleteОрхонтуулын-Өрнө дорно нийлсэн нь, Батзоригын-Инсталлатион, Дорждэрмийн-рентгентэй зурагууд их таалагдлаа. Яагаад 25-30=урлаг гэсэн юм бо? үүнийхээ талаар тайлбайр өгөөч
Bayarlalaa.
ReplyDeleteNernii huvid:
1. 25-30 nasnii zuraachdiig songoj bichsen.
2. Tooni uhaanaar 25-30 tentsuu yamar negen too garna. Hudlushgui battai hariu -5. Tsaash oron zai baihgui. Harin urlag gedeg hariu urgelj jaahan emh zambraagui bolovch setgelgeenii oron zai uldeene. Tiim bolhoor hariugaa uuruu olooroi. Chinii hariu yamar ch baisan UNENtei niitsne...gedegt bi itgeltei baina
Bugded amjilt husie ESU
Монголын зураачид,арт урлагын хөгжлийн талаар мэдээлэл их бага байх шиг санагддаг,Тун товчхон бөгөөд ойлгомжтой,сонирхолтой блогтой таарсандаа маш их баярлаж байна.
ReplyDeleteМонголын урлаг нэлээд идэвхитэй шатандаа явааг энэ бичлэгээр тань ойлголоо.
Дашрамд дээрхи зураачидын үзэсгэлэн одоо хаана,ямар музеи,үзэсгэлэнд гарч байгааг давхар танилцуулж өгвөл баярлана шүү.Дорждэрэмийн бүтээл их шинэлэг санагдлаа.Баярллаа.
ESU tanid bayarlalaa.
ReplyDeleteSarantsatsraltiin tuhai, tuunii suuliin uyed zuraad baigaa shar tsetsegnuudiin tuhai yariach?
мммм жаахан ч гэсэн юм мэдэж авлааа кк
ReplyDeleteсоёл ачааллаж байна 2 хэсэг...?
ReplyDeletesoyol achaallaj bn 2 heseg...?
ReplyDeleteHi bugded ni bayarlalaa soyol achaallaj bna bichih esehee shiideegui bna 3 jil hereetei ungursun bna anhniihiig ni bichsenees hoish...
ReplyDelete