
Түүний бүтээлүүдийг нэг үгээр тодорхойлдоггүй. Бүтээлүүдийг нь үзсэн хүмүүст төрөх сэтгэгдэл нь өөр, ондоо. Ядмаг сэтгэхүйтэй зарим нь хятад ханзтай адил дүрс олж харан баярлана... Зарим нь “энэ урлаг юм уу” хэмээн нулиман гарч одно. Үлдсэн нь түүний урлагаас юм “олж харахыг”, “ойлгохыг” хичээн толгойгоо гашилгана. Сэргэлэн нэгэн нь түүний бүтээлүүдийг сая, сая “ногооноор” зардаг. Францын энэ зураачийг өрнийн урлаг судлаачид “хийсвэр урлагийн сонгодог төлөөлөгч”, “Хар өнгийн зураач”, “Дээд хар өнгийг нээгч” (Дээд хар өнгө ч гэж юу юм бэ) хэмээн нэрийддэг. Хар өнгийн метафизик шинж чанарыг, физикал шинж чанарыг ч тэр л харуулж чаддаг. Магадгүй хар өнгө гэж юу болохыг тэр л ойлгодог байх. Арга ч үгүй биз нэгэн жаран гагцхүү хар өнгөөр л амьдарлыг, орон зайг, хөдөлгөөнийг, цаг хугацааг, сэтгэлийг бичиж чадсан юм чинь. Би түүний бүтээлүүдийг ойлогдоггүй, ойлгохыг ч хүсдэггүй. Түүний бүтээлүүд надад сэтгэгдэл төрүүлж чаддаг нь миний хувьд чухал. Тиймээс би түүний бүтээлүүдэд дуртай.
Рей Кавакүбо үеийнхээ олон охидын адилаар их сургуульд урлаг, уран зохиол судлаж байсан. Гэвч тэр үед л тэр хэрхэн дэлгүүрийнхээ дизайныг хийх вэ гэсэн асуултын хариуг хайж байлаа. Түүнээс хойш тэрээр нэг их удалгүй загварын ертөнцөд хөл тавин тэрхүү ертөнцийг үндсээр нь өөрчилсөн юм. Энэ бүх амжилтын нууцын хариулт нь нэг бол тэр мөрөөдлөө даган энэ бүхнийг бий болгосон үгүй бол тэрээр суут хүн. Ямартай ч гэлээ энэ жижиг биеэтэй, бөс даавууны дизайнер хийж байсан эмэгтэй дэлхийг өөрийн гайхалтай өвөрмөц хувцасны загваруудаараа донсолгож чадсан юм. Тэрээр 1969 оноос өөрийн хувцасын гайхалтай загваруудыг Комм де Гарсон (Comme des Garsons) лейблээр гаргаж эхэлжээ. Түүний бүтээлүүд маш хурдан гоо сайханы билэг тэмдэг болон урлагийн хүрээнийхний дунд болон ганган богемчуудын дунд нэр хүндтэй болсноос гадна загварын ертөнцөд маш ихээр нөлөөлж чаджээ. Комм де Гарсон нь өнгөний хувьд ихэд хуучинсаг байж (хар - цагаан), шийдлийн хувьд их эрс тэс, шинэлэг байж аливаа нэгэн нөлөөнд автаагүй брэнд юм. Рей Кавакүбо загварын ертөнцийн мэдэх арга барилыг дагалгүйгээр концептуал урлагийн арга барилаар загвараа бүтээж байсны ачаар өнөөдөр Комм де Гарсон нь уран сайхны өндөр түвшинд хүрсэн нэр хүндтэй лейбл болж чаджээ. 40 жилийн дараа ч Рей загварын ертөнцийн төвд нь байж, загваруудаа бүтээн Комм де Гарсонийг удирдаж байгаа билээ. Энэ бүхэнтэй зэрэгцээд түүний загвар зохион бүтээгчид болох Жүня Ватанабэ, Тао Курихара нар ч өөрсдийн загваруудаа олонд толилуулж байна. Рей Кавакүбогоос түүний эртний найз Комм де Гарсоны зар сурталчилгааны олон ажлыг бүтээсэн криэтив директор Ронни Кууки-Ньюхаус ярилцлага авсныг та бүхэндээ толилуулья.
РКН: Таныг сэтгүүлчид загварт оюунлаг сэтгэлгээтэй ханддаг хэмээн тодорхойлдог. Та өөрийгөө хэрхэн тодорхойлох бол?
РК: Би оюунлаг ханддаг гэж хэлэхгүй миний загварт ханддаг хандлага маш энгийн. Би хувцасны деталь болгоныг хийхдээ энэ хүчтэй, сайхан болж байна гэж боддог. Харин үр дүнг нь бусад хүмүүс шийддэг.
РКН: Ирэх жил компани 40 жилийнхээ ойг угтах гэж байна. Та эхэлж байх үедээ Японы хамгийн эрх чөлөөт эмэгтэй болохын тулд энэ бүхнийг хийж байсан. Та яаж эрх чөлөөт хэвээр байж чадаж байна вэ?
РК: Эхэлж байх үедээ би аливаа нэгэн дүрэмд болон системд захирагдахгүй хэмээн боддог байсан. Одоо ч энэ талдаа би эрх чөлөөтэй хүн.
РКН: Жилд хэд хэдэн удаа загварын шоу зохион байгуулдаг хугацаа нь ч төлөвлөгдсөн байдаг. Энэ нь таны бүтээлч ажиллагаанд тус болдог уу эсвэл садаа болдог уу?
РК: Бид загварын бизнесийн ертөнцөд ажиллаж байна. Энэ ертөнцөд төлөвлөсөн хугацаандаа юм аа хийх нь чухал. Би энэ бүхэн нь надад тусладаг эсвэл садаа болдгийг хэлж мэдэхгүй байна.
РКН: Шинэлэг байх нь хэр чухал вэ? Бүтээл шинэлэг байх ёстой юу?
РК: Бүтээл нь өөрөө бусад бүх зүйлийг араасаа дагуулж явдаг. Юу ч агуулаагүй шинэлэг зүйл бол урагшилдаггүй. Тиймээс бүтээл гэдэг нь өөрөө шинэ, содон зүйл юм.
РКН: Та яагаад хар өнгө рүүгээ эргэж буцаж байдаг юм бэ?
РК: Надад үргэлж хар өнгө таалагддаг байсан. Хэдий тийм боловч надад саяхнаас хар өнгө нь даавуу шиг л энгийн зүйл мэт санагдах болсон. Тиймээс би одоо “маргаашийн” хар өнгийг эрж, хайж байна.
РКН: Та урлаг, бизнесийн хоорондын тэнцвэрийг хэрхэн олж байна вэ? Яаж эрх чөлөөтэй байж чадаж байна?
РК: Өөрийгөө эрх чөлөөтэй хэмээн сэтгэх нь өөрөө эрх чөлөө юм.
РКН: Уран бүтээлч байх нь буржуа байна гэсэн үг үү? Та энэ бүгдээс зугтахын тулд урлаг хэмээн тодотголтой энгийн, өдөр тутмын зүйлс хийдэг үү?
РК: Зугтахын тулд биш. Энгийн зүйлс ч үнэ цэнэтэй бөгөөд тэр зүйлд тулгуур санаа байвал ихэд үнэ цэнэтэй болно. Урлаг нь өөрөө өөрийгөө буржуа биш байхыг шаарддаг. Тухайлбал энэ цуглуулга дээр ажиласан стилист Жульен Дигийн бүтээл болох үс засалт, нүүр будаг, малгай зэрэг нэгэн цул болсон байгаа нь буржуа биш байна гэж ойлгогдож байна.
РКН: Загварын ертөнц нь LVMH болон Gucci зэрэг томоохон компаниудаар толгойлуулсан их өргөн цар хүрээтэй бизнес болсон байна. Хэдий та саяхан Луи Уитонтой хамтарч ажилласан боловч та энэ бүгдээс зайгаа барьсаар байна. Та томоохон компаниуд загварын ертөнцөд цар хүрээгээ нэмсээр байгаа тухайд юу гэж боддог вэ?
РК: Энд нэг их гүнзий зүйл байхгүй л дээ. Энэ бол зөвхөн бизнес. Хэдий тийм ч ажил хэрэгч санаа, арга барилтай байлаа ч гэсэн шинэлэг байх ёстой.
РКН: Загвар гэдэг нь зүгээр л гоозүй болоод практик үйл ажиллагаа юу эсвэл ёс суртахууны хэм хэмжээгээр хязгаарлагддаг уу?
РК: Та юу өмсч байгаа нь таны сэтгэл санаа болоод сэтгэл хөдлөлийг удирдаж болох талтай, мөн таныг хувцасаар тань хүмүүс үнэлж цэгнэнэ. Йим маягаар загвар гэдэг нь гоо зүйн ч түвшинд практик ч түвшинд маш чухал ач холбогдолтой болон хувирч байна.
РКН: Шүүмжлэгч нарын тухайд?
РК: Шүүмжлэгч нарын амьдарлын хэв маяг нь төлөв төвшин болоод үнэлгээ нь илүү гүн гүнзгий байсансан бол тэдний санаа бодол миний хувьд их үнэ цэнтэй байх байлаа.
РКН: Та Комм де Гарсоны бүх үйл ажиллагааг гардан удирддаг. Энэ нь таны хувьд их чухал юм шиг.
РК: Миний хувьд компанид оршин тогтнож байгаа уур амьсгал, миний бий болгохоор шийдсэн тэр орчин нь маш чухал. Энэ нь бүхний суурь нь юм.
РКН: Та өөрийгөө загвар зохион бүтээгч гэж хэлдэг ч таныг маш олон хүн уран бүтээлч хэмээн нэрлэдэг. Та яагаад өөрийгөө загвар зохион бүтээгч гэж нэрлэдэг юм бэ?
РК: Миний бодлоор би урьд өмнө байгаагүй тийм хувцасыг хийхийг оролддог болхоор хүмүүс намайг тэгж хэлдэг байх л даа.
РКН: Хүний хэлбэрт баригдсан зүйл бүтээх нь таныг хязгаарладаг уу? РК: Аливаа нэгэн хязгаар байдаггүй.
РКН: Та Жүня, Тао нартай хамтран ажилладаг. Тэдний загварын цуглуулгуудыг та хэрхэн дүгнэдэг вэ?
РК: Тэд Комм де Гарсон компаний гишүүд. Би тэдний цуглуулгыг зөвхөн загварын шоуны бэлтгэл дээр л хардаг.
РКН: Та компаниа зарчих юм сан гэж урьд өмнө нь бодож байсан уу?
РК: Би сая бодлоо л доо. Худалдан авагч болон бидний хувьд энэ нь юуг илэрхийлж байж болох вэ?
РКН: Та тодорхой, ойлгогдом байхыг хүсдэггүй юм байна гэсэн бодол надад төрлөө. Та өөрийгөө хэрхэн тодорхойлох вэ?
РК: Би өөрийнхөө тухай болон хэн нэгний тухайд онцгойлон боддоггүй тиймээс өөрийгөө хэрхэн тодорхойлохоо мэдэхгүй байна.
РКН: Уран бүтээлч найз маань урлаг, загвар хоёрын хоорондын ялгааг ингэж тодорхойлсон юм. Урлагт уран бүтээлчийн хийсэн бүтээл тэр маягаараа л харагддаг бол загвар зохион бүтээгчийн хийсэн зүйл хоёр зүйлийн нэгдэл байдаг. Нэг нь дэлгүүрт харагдаж байгаа байдал нөгөө нь толинд тусаж байгаа тусгал.
РК: Ялгааг олж харна гэдэг бол маш чухал. Урлаг болоод загвар гэдэг нь огт өөр зүйлс бөгөөд тэдний зорилго нь ч ондоо учир тэдгээрийг хооронд нь эсрэгцүүлэх ч шаардлага үгүй.
РКН: Эдийн засгийн уналт таныг загвар бүтээх явцад нөлөөлдөг үү? Та арай хялбаршуулах талаар боддог уу?
РК: Комм де Гарсон үргэлж өөрийн урсгалаараа явж эхэлсэн цаашид ч тийм байх болно. Сайн цаг ч бай муу цаг ч бай бид үргэлж нэгэн жигд, тогтвортой байсан.
РКН: Та амьтны арьс ашигладаггүй. Та жинхэнэ амьтны арьсаар юм хийхгүй юм уу?
РК: Би амьтанд хайртай.
Interview сэтгүүлээс...
Трумэн Капотегоос авсан Энди Уорхолын ярилцлага 2-р хэсэг
Posted by ESU in Ертенцийг еереер харсан хvмvvс

Энди: Чи өчигдөр “Америк гэр бүл”-ийг үзсэн үү? (“Америк гэр бүл” нь анхны реалити шоунуудын нэг бөгөөд жирийн америк гэр бүлийн тухай гардаг. Өрхийн тэргүүн Билл Лауд, эхнэр Пэт болон таван хүүхэд, хамгийн том хүүхдийг нь Лэнс гэнэ. Орч.)
Трумэн: Үгүй үзээгүй.
Энди: Нэвтрүүлгийн гол дүрийн хүмүүсийг маш сайн сонгосон байна лээ. Тэд сонирхолтой байхыг, үзэгчдэд таалагдхыг эрмэлзэж байгаа нь харагдаж байсан. Миний бодлоор энэ гэр бүлд ганцхан ээж нь л амьдралдаа ямар нэгэн зүйлд хүрхийг эрмэлзэж байсан байх. Лэнс арванхоёртодоо урлаг сонирходог болсон нь ч гагцхүү ээжийнх нь хүчин чармайлт.
Трумэн: Чи нэг өсвөр насны хүү чамд захиа их биёдэг гэж ярьж байсан. Чиний уран бүтээлийг шүтэн бишрэгч үү?
Энди: Тэр залүү хүү надад богино захидлууд бичдэг байсан. Миний бодлоор аавийнхааофисоос захиалгат шуудангаар явуулдаг байсан нь түүнийг их хөгжөөдөг байсан байх л даа. Түүний хувьд агуулга нь биш, захиалгат захиа явуулах нь чухал байсан болов уу гэж боддог юм.
Боб: Трумэн намайг Лэнсийн тухай, түүний амьдралд юу тохиолдож байгаа тухай кино хийх хэрэгтэй гээд байгаа юм. Үзэгчдийг тэр хүүхэд юугаараа татах вэ гэдгийг ойлгохгүй юм.
Трумэн: Бүх хүнд авьяас бий шүү дээ.
Боб: Миний санаж байгаагаар Лэнс индэпэндэнт киноны од болхыг мөрөөддөг. Гэвч түүнд урлагийн авьяас байхгүй.
Трумэн: (инээгээд) Манай үед киноны жүжигчин сайн жүжигчин байх шаардлаггүй.
Энди: Залуу хүн өөрийгөө бас харуулах л байлгүй дээ. Тэрээр маш баялаг сэтгэхүйтэй. Тэрэр үсээ онцгой гойд засалтаар засуулаад, улаан өнгөөр будчихсан байсан. Бидний хийсэн перформансийг нэрд гараагүй Дэвид Боуи үзээд үсээ тод өнгөөр будуулж, эмэгтэй хувцас өмсөж эхэлсэн одоо тэр супер од.
Трумэн: Боуи — гений гэдгийг мартаж болохгүй.
Энди: Лаудын гэр бүлийнхэн шоунд оролцсоныхоо төлөө мөнгө авдаг болов уу? Хэн нэгэн нь тэд энэ шоун дээр их мөнгө олсон гэж хэлж байсан.
Трумэн: Би нэг ч ангийг нь үзээгүй боловч сонссон зүйлээсээ өөрийн дүгнэлтийг хийсэн.
Энди: Бүх үйл явдлын төвд нь хүүхдийнхээ төлөө гэх ээж байдаг юм. Тэрээ залуу бөгөөд дандаа тамхи татдаг, байнга ятар нэгэн зүйл уудаг. Харин Лэнс баялаг сэтгэхүйтэй.
Трумэн: Өчигдөр Лос Анжелес руу нисэн The Rolling Stones-ийн тоглолтыг үзэж болох л байлаа.
Энди: Нээрээ юу?
Трумэн: Тийм. “Роллингууд” газар хөдлөлтөнд өртсөн никарагуачуудад зориулан тоглолт хийсэн юм. Нью Йоркоос баруун эрэг рүү хувийн онгоц ниссэн. Би бүүр чам ру утасдий гэж бодож байсан юм. Тоглолт үзчээд ирж болох байлаа. Гэвч тэдний олон тоглолтуудыг үзээд жаахан “үйдаад” байгаа юм аа. Тэднийг шүтдэг, тоглолтуудыг нь даган явж үздэг болгон нь өөрийгөө оюун санаандаа тайзан дээрхи Жаггер болгочихсон байгаа нь надад ерөөс таалагдахгүй байна. Миний юу яриаад байгааг ойлгож байна уу? Энэ бүхэн нь миний дургүйг хүргэдэг. Том чихэвчнээс салдаггүй “роллингуудын” дууны найруулагчыг ажиглаж суух нь харин зугаатай эд шүү. Тэр нимфоманкийн адил дууны тактанд тохируулан бөгсөө хаялж Кит Ричардсын суганд юм уу, Мик Жаггерийн хөл хооронд толгойгоо чихэх хүртлээ тайз руу ойртсоор л байдаг нь инээдтэй.
Энди: Чи тайзны араас үздэг. Би танхимаас үздэг. Гайхалтай сайхан шүү!
Трумэн: Роллингууд сайн хамтлаг гэдэгтэй би маргахгүй. Нээрээ Боб тэдний тоглолтыг тайзны араас ч, танхимаас ч үзсэн маш их ялгаатай гэж байсан шүү.
Боб: Шүтэн бишрэгч нар! Тэд л шоу амжилттай болох уу үгүй юу гэдгийг шийднэ. Тэдний нэг тоглолтыг үзэж байхад фэнүүдийнх нь сэтгэл хөдлөж тэд бүүр мансууруулах бодис татаж байсан.
Трумэн: Өөрийгөө гипноздсон байна. Үнэнээ хэлхэд тэд «Midnight Rambler»- аа тоглотол надад маш уйтгартай байсан. Яагаад надад таалагдсан бэ гэвэл энэ үед л заал хөл дээрээ босож ирсэн. Гайхалтай мэдрэмж! Рок-н-Роллын гол санаа нь гэнэтийн зүйл, гэнтийн тохиолдолын зүйл байхгүй боловч уг санаан дээр тогтож байдаг. Би “роллингуудын” тоглолтыг олон арван удаа үзсэн. Тэдний тоглолт бүр хоорондоо адилхан байдаг. Яг л олон удаа давтаж, өөгүй болгосон балет шиг тэнд тохиолдолын зүйл огт байхгүй. Тэдний концертууд нь маш сайн бэлтгэсэн, мэргэжлийн өндөр түвшний хөтөлбөр. Заримдаа надад бүх тоглолтуудын үзэгч нар нэг хэсэг хүмүүс байдаг юм шиг санагддаг. Тоглолтууд дээр тоглосон нот болгон дээр тэд адилхан л реакци үзүүлдэг. Тухайлбал «Midnight Rambler» тоглоход тэд орилолддог.
Энди: Бүх дуучид, хөгжимчид өөрийн шүтэн бишрэгчдийнхээ төлөө л ажилладаг. Жүжигчид үзэгчидээ сайн мэддэг тухайлбал хэзээ инээхийг нь. Би давтагдашгүй тоглолт үзэх дуртай гэхдээ уран бүтээлч тоглолт бүрдээ ямар шинэ зүйл оруулна гэдгийг би төсөөлөхгүй байна. Хошин шогийн ямар ч жүжигчин үзэгч йим шог зүйл дээр инээнэ гэдгийг мэддэг.
Трумэн: Чи уран бүтээлчид үзэгчдийг гипнозддог гэж хэлэх гээд байна уу?
Энди: Тийм ээ энэ бол тэдний ажил! Йим учраас л надад 2-р авеню дах театрийн жүжгүүд таалагддаг юм. Тэнд очих болгондоо нэгэн шинэ зүйлийг олж хардаг. Өөөр өдрүүдэд нэг жүжгийг үзсэн 2 хүн жүжгийн тухай ярилаа гэхэд ярианыхаа явцад хоёр өөр тавилтыг үзсэнээ ойлгох болно. Жүжигчид нь заримдаа маш муу тоглодог боловч үзхэд шинэлэг л байдаг. Жүжгийн нэр л өөрчлөгддөггүй. Заримдаа сюжет нь өөрчлөгдөх нь бий.
Трумэн: Чи “Аальгүй охид”-ыг үзсэн үү?
Энди: Тийм ээ надад маш их таалагдсан. Би нээлтэнд нь очиж чадаагүй. Намайг очиж үзхэд заал хоосон байсан. Надтай хамт явж үзэх хүн олдоогүй нь харамсалтай. Энэ эмэгтэй даашинз өмссөн залуучууд өөрийн хуулиараа амьдрах юм даа. Трансвеституудаа гэж...
Трумэн: Би тэдний тоглолтыг Сан Францискод үзсэн надад бас маш их таалагдсан.
Энди: Тэд хэт их санаа зовиндог тэр зуршлаасаа ерөөс салахгүй юм. Үзэгчид ч тэднийг дэмий л шүүмжилж байна даа. Үнхээр гайхалтай шоу.
Трумэн: Гарч хоололцгоох уу? Боб чи зангиа зүүсэн нь дээр байх аа. Харин чи нохой минь гэртээ үлдэнэ дээ.
Трумэн Капотэ (1924-1984) ХХ зууны амеркийн уран зохиолын сонгодогуудын нэгд зүй ёсоор тооцогддог. Багаасаа л олныг гайхшруулж, “эсэргүүцэж” байсан. Тухайлбал сургуульдаа хэд хэдэн удаа эмэгтэй даашинзтай явж байсан. Хорин настай байхдаа нийтэд өөрийгөө гомосексулист гэдгээзарласан. Капотэг “зохиогоогүй роман” хэмээх онцгой төрлийг нээсэн хэмээн шүүмжлэгчид үздэг.
PS: Ярилцлагыг уншхад заримдаа тэнэг хүмүүс хоорондоо ярилцаж байгаа юм шиг санагдана. Энэ нь ч тэдний хийсэн провокаци. Ярилцлагаа энгийн хийхийг хүсээгүй ХХ зууны провокатрууд. Гэвч энэ ярилцлагаас “масс медиаг” Уорхол хэрхэн мэдэрч байгааг, Капотэ богемд хэрхэн ханддаг болох, тэр үеийн нийгэм, соёлын амьдарлыг тольдон харж болох юм аа.
Трумэн Капотегоос авсан Энди Уорхолын ярилцлага 1-р хэсэг
Posted by ESU in Ертенцийг еереер харсан хvмvvс

1973 оны өвөл «Rolling Stone» сэтгүүлийн хүсэлтийн дагуу Энди Уорхол зохиолч, нийтлэлч Трумэн Капотегоос ярилцлага авсныг та бүхэнд толилуулж байна.
Трумэн Капотегийн Нью Йорк дах байранд нь Энди Уорхол орж ирэв.
Энди: (лифтчин залууд хандан) Ноён Капоте энд амьдардаг уу? Трумэнд ямар ямар ноход байдаг вэ? Түүнд жижиг биеэтэй нохойнууд бий юу?
Лифтчин залуу: Ноён Капоте ганцхан нохойтой.
Энди: Би өөрийн нохойгоо авчрах гэж байсан юм. Түүний нохой нь том уу?
Лифтчин залуу: Миний санаж байгаагаар хятад мопс үйлдвэрийн нохой байх аа.
Энди: Өө тэгвэл тэр чинь их жижиг нохой шүү дээ. Өөрийнхөө “золбинг” авчирдаг байж.
Лифтчин залуу: (Инээснээ) Уучлаарай би андуурсан байж магадгүй. Түүний нохой аврага том л доо. Бульдог байж болох юм.
Энди: Би яагаад ч юм түүнийг их олон нохойтой гэж бодож байсан юм. Ганцхан нохойтой гэдэг нь үнэн үү?
Лифтчин залуу: Түүнд Чарли нэртэй нохой байсан боловё үхчихсэн юм. Тиймээс ноён Капотэгийн гэрт ганцхан Мэгги л амьдардаг... Таны давхар. Баруун тийш эргээрэй.
Трумэн Капотэ хаалга онгойлгов.
Трумэн: Энди, тавтай морил.
Энди: Би өөрийнхөө Арчи гэдэг такс үйлдвэрийн нохойгоо авчрах гэж байлаа. Чамайг хүндрүүлхээсээ айсан юм. Харамсалтай л юм. Авчирдаг байж л дээ. Арчи их хөгжилтэй, сайн нохой байгаа юм.
Трумэн: Хөөе хараач тэр чиний камерийг долоочихлоо.
Энди: Тэгж л байг. Тэр надад санаа тавьж байгаа нь надад таалагдаж байна.
Трумэн: Чи их сайхан зангиатай юм аа.
Энди: Танайх ямар сайхан айл юм аа! Нараар дүүргэсэн мэт их саруулхан юм! Миний бодлоор нарны гэрэл гэдэг бол ямар ч орон сууцны хамгийн сайхан чимэглэл. Би харин муухай, харанхуй нүхэнд амьдардаг.
Трумэн: Харин энд аль ч өрөөнд хамаагүй нарны гэрэлд биеэ ээж болно. Чи хоригдлуудын тухай хийсэн миний баримтат телевизийн киног үзсэн үү?
Энди: Мэдээж. Их сонирхолтой бүтээл болсон байна лээ.
Трумэн: Бид одоо үргэлжлэлийг нт хийхээр бэлдэж байгаа. Нэгдүгээр хэсгээсээ илүү сонирхолтой болно гэж найдаж байна. Би чамд сонирхолтой фото зургууд үзүүлье. Энэ бол Чарльз Мэнсоны “гэр бүлийн” гишүүн Бобби Босолэй.
Энди: Царайлаг залуу байна шүү. Энэ хүнийг хүн алж чадна гэж хэзээ ч бодохгүй л юм байна.
Трумэн: Гайхалтай зурагнууд байгаа биз?
Энди: Дажгүй залуу юм аа! Тэр нүүр царайг нь! Насаараа хоригдох ял авсан уу?
Трумэн: Эхлээд бүүр цааз авчихсан байсан. Түүнийг аймшигтай аллагуудын зохион байгуулагч нарын нэг байсан гэж байсан л даа.
Энди: Чи олны дундаас алуурчинг олж харж чадах уу? Тухайлбал, метро дотор.
Трумэн: Үгүй. Хэн ч бай үүнийг хийж чадахгүй байх аа. Хэдий би алуурчнуудын царайг их харж байсан ч гэсэн. Намайг кино хийх явцад алуулчихсан нөхрийн зураг энэ байна.
Энди: Чи энэ зургуудыг хаанаас олоо вэ?
Трумэн: Энэ зургуудыг шоронгийн зурагчин авсан юм.
Энди: Тэгээд чамд шоронгоос энэ зургуудыг авч гархыг зөвшөөрлөө гэж үү?
Трумэн: Тийм.
Энди: Тэр яагаад ийм цэнхэр уруултай байгаа юм бэ?
Трумэн: Энэ уруул биш резинэн хоолойн үзүүр байгаа юм.
Энди: Тэгээд хэн түүний аманд резинэн хоолой чихчихдэг байна аа?
Трумэн: Эмч. Амаараа цус алдаад байсан юм аа.
Энди: Бурхан минь! Энэ чинь үхдэл үү?
Трумэн: Тийм энэ зургууд дээр үхдэлүүд байгаа. Торны цаана аллага их болдог юм байна лээ. Шуумалзсаны чинь төлөө ч алж мэднэ. Мэгги зүгээр бай!Фү-ү!
Энди: Мэгги, сайн охин! Яагаад миний жинсээс зулгаагаад байгаа юм бэ?
Утас дууграв. Капотэгийн Палмс Спрингсийн байшингийн үйлчлэгч ярьж байв.
Трумэн: Байна уу? Гэрэл гээгээ минь сайн уу? Би 2-р сарын нэгэнд очий гэж бодож байсан юм. Гэхдээ эрт харих байхаа. Хөнгөн ханиаад хүрснээ эс тооцвол бүх зүйл дажгүй. Завгүй байсан болхоороо хэд хоног утсаа тасалчихсан юм аа.
Хаалганы хонх дууграв. Кино дээр Трумэнтэй хамт ажиллаж байсан Боб Мак-брайд орж ирэв.
Трумэн: Сайн уу, Боб! Сонин сайхан юу байна даа?
Боб: Таньд өөр хэдэн зураг авчирлаа.
Трумэн: Гайхалтай! Маш их баярлалаа. Эндид Нью Орлеанд хийсэн постеруудыг үзүүлээч. Сайхан залуучууд...
Энди: Гайхалтай зураг байна.
Трумэн: Тийм шүү! Бүгд хулгайч нарын тухай дуун дээр гардаг шиг л...
Энди: Тэнд тэгээд өдөр бүр хүн алдаг юм уу?
Трумэн: Тийм. Яг л ёс юм шиг.
Энди: Хүмүүс юунаас болж ихэнхэндээ маргалддаг вэ?
Трумэн: Юуны түрүүнд амрагуудаасаа болж. Эсвэл тэдний хэлдгэр хэн нэг нь “барлаад” байвал. Тэд отвертка их ирлэж зардаг. Шоронгийн хана дээр үхэхээсээ өмнө цусаараа зураг зурсан залуу байна. Мэгги! Хүн болгон руу үсчихээ боль! Яагаад энэ жентельмэнуудад садаа болоод байгаа юм бэ? Над дээр гэж байна шүү!
Энди: Та The Rolling Stones хамтлагийг зургандаа урьж авчирсан. Хоригдлуудтай The Rolling Stones хамтлагийн тухай ярилцаж үзэв үү?
Трумэн: Шоронгийнхон тийм юм сонирходоггүй юм.
Энди: Хөгжим сонирходоггүй юм уу? Радио тэдэнд бий юу?
Трумэн: Тэнд кантри сонсдог Тэдний хувьд хамгийн агуу дуучин бол Джонни Кэш. Кино жүжигчин Рамон Новаррийг алсан залуу. Хоёрдугаар хэсэгтээ түүний тухай ярих болно. Түүнийг Натан Эли гэдэг юм. Тэрээр ганц хүний өрөөнд долоон жил хоригдох доо жинхэнэ ухаантан болсон юм. Натан тоос сорогч зардаг худалдаачин байсан юм. Нэг удаа тэрээр үйлчлүүлэгчдээ бараагаа үзүүлж байгаад хүчиндэхээр шийдсэн юм. Эмэгтэйг эсэргүүцэнгүүт нь түүнийг цахилгааны утсаар боогоод алчихсан юм.
Энди: Биохимийн зүгээс нь авч үзвэл гэмт хэрэгтнүүд энгийн хүмүүсээс ялгардаг болов уу? Чи юу гэж бодож байна? Тэдний биенд ямар нэгэн зүйл дутагдаад хүн алдаг байж болох юм?
Трумэн: (Инээгээд) Мэдээж үгүй.
Боб: Хромосомд учир байж магадгүй л юм.
Энди: Тийм шүү! Хромосомд болон химийн бодист учир байж болох юм.
Трумэн: Удамшсан алуурчингууд байдаг. Тухайлбал, Ричард Спек. Шинжлэх ухаанаар энэ нотлогдсон. Гэвч манай баатрууд үүнтэй ямарч холбоо байхгүй.
Энди: Тэгээд хүн хүн алах шалтгаан нь юу байдаг вэ?
Трумэн: Энэ бол тохиолдолын хэрэг юм. Нөхцөл байдалууд дээр дээрээсээ урган гарч ирж, тэгж таарч байна. Эцэст нь гэмт хэрэгтний сэтгэлгээтэй хүн бий болж байна.
Род Стюартын «Never A Dull Moment» дуу эгшиглэнэ.
Энди: Ямартай ч гэсэн хүмүүс яагаад бие биенээ алдагийг хэзээ ч ойлгохгүй юм байна. Муу мухайг мартаж, сайхныг бодож болно шүү дээ. Тийм ч учраас би хүний үйл нь хүний бие дах химийн бодистой холбоотой гэж боддог юм. Зарим хүмүүсийн химийн бодсийн баланс зүгээр байдаг бол заримд нь дутагдаж байдаг.
Трумэн: Тэд заримдаа ... Мэгги боль л доо! Чи бүгдийг залхаачихлаа. Тэр одоо тайвширнаа. Зочид ирхээр баярлаад ингээд байдаг юм. Би юу ярих гэж байлаа даа... Та нар юм уух уу?
Энди: Үгүй ээ, баярлалаа.
Трумэн: Найзуудаа! Хэдүүлээ гарч хоолонд орох уу? Өнөөдөр бүтэн сайн «Трейдерз Вик» гэдэг газар орвол ямар вэ?
Энди: Дуртайя.
Трумэн: Бүтэн сайнд тэр ресторан нээлттэй байдаг юм. Мартснаас Энди чамд янз бүрийн “хог новш” таалагддаг биз дээ? Хар даа энэ 18-р зууны үеийн зааны ясаар хийсэн хятад хайрцаг.
Трумэн нөгөө өрөө рүү яваад өгөв.
Энди: Яагаад ийм хөнгөхөн байгаа юм бол?
Боб: Энд юу хадаглагдаж болох уу? Амтлагч уу?
Энди: Миний бодлоор йим жижиг хайрцагуудыг хар тамхи хадгалхын тулд хийж байсан байх. Хятадууд тэр тал дээрээ мастерууд байсан юм. Чи энэ хайрцагуудыг хаанаас олоо вэ?
Трумэн: Зул сарын баяраар бэлгэнд авсан юм аа.
Энди: Энэ юун хээ вэ? Гадил жимс үү дээ?
Трумэн: Хар даа! Энэ бол дөрвөн зуугаад жил үргэлжилсэн эндиуорхлын эринээс өмнөх үед хамаарагдах сонгодог поп-арт.
Энди: Чи Хятадын урлагийг поп-артад хамааруулдаг юм уу?
Трумэн: Тийм. Таван зууны өмнө үүсэн бий болсон юм.
Боб: Энд чинь эрдэнэ шиш дүрсэлсэн байна шүү дээ. Хятадууд эрдэнэ шиш тариалдаггүй байсан шүү дээ.
Трумэн: Гэвч энэ бол 18-р зууны үеийн жинхэнэ хятад хайрцаг.
Боб: Амеркаас очсон аянчид эрдэнэ шишийн дүрсийг авч очсон байж болох юм. Ургамал судлалын номоос зурсан юм шиг л тод томруун зурсан байна шүү.
Трумэн: Надад нэгэн зүйлийг судлаад юу мэдэж болох бол гэж үргэлж бодогддог юм. Мэгги боль гэсэн шүү! Энди Мэгги чамд дурласан юм шиг байна. Би энэ хайрцаг шиг мөртлөө хан борогцойн хэлбэртэй хайрцгийг Сотбис дуудлага худалдаан дээр харж байсан. Тэр хайрцгийн маш их мөнгөөр худлдаж авсан би лав тийм их мөнгө төлж барахгүй.

<...> Найзуудаа худалдаж авах сайхан шүү. Би мөнгөтэй болох, түүгээрээ хүмүүсийг өөртөө татахыг би муу зүйл гэж боддоггүй. БҮГД л энэ урхинд ордог. Би паранойд айх донтой нэгэн баян хүнийг танина. Тэрээр хүмүүс гагцхүү мөнгөнөөс нь л болж өөртэй нь дотно байдаг гэж үргэлж боддог. Гэвч тэрээр үргэлж хамгийн түрүүнд чамд Вашингтон рүү хувийн онгоцоороо ниссэн, Лос Анжелес рүү хувийн нислэгээр ниссэн гэдгээ хэлэх болно.
Чи гуйлагчин шиг харагдаж, халаасандаа арван таван доллартай байлаа ч бусдад өөрийгөө мөнгөтэй хүн гэж итгүүлж чадна. Түүнд дарсны дэлгүүр орж оргилуун дарс авхад л хангалттай. Ийм маягаар бүх хүмүүст өөрийгөө байн гэдэгт итгүүлж болох ба тэр хүмүүстэйгээ дахин нүүр учрахгүй л бол тэд түүнийг баян хүн гэж үргэлж бодох болно. Би их мөнгөтэй байгаад ядуу дүр эсгэж чадахгүй. Би ядуу байгаад баян хүний дүр эсгэж чадна.
Хэн нэгэн рүү утасдаад “Чи надтай бэлгийн харьцаанд орох ахул би чамд зуун доллар өгнө” гэж хэлдэг нэгэн эмэгтэйг би танина. Гайхалтай. Магадгүй “Мерседес”-ийн шинэ дугуй авхад илүүдэхгүй цөөн цаас хэрэгтэй байгаа сайн гэр бүлээс гаралтай гайхалтай сайхан залуучуудыг тэрээр өөрийн болгож чаддаг. Тэр эмэгтэйд очир эрдэнэ байхгүй, түүний эдлэл үнэтэй биш хэдий тийм боловч түүний хамар, чих, шанаа, тархи нь “мөнгө” хэмээн хашгирах шиг. Нүүр, царай бол “мөнгө”. Тэрээр гудамжаар тамхи татан алхаж, бүгдийг өөрчлөх гайхалтай хөдөлгөөнөөрөө таксийг зогсоож чадна.
Мөнгө бол мөнгө. Би энэ мөнгийг олох гэж хичнээн их хөдөлмөр гаргасан нь хамаагүй. Үрэхдээ би олсон шигээ үрдэг.
Ханан дээр байгаа мөнгө надад таалагддаг. Тухайлбал та 200 000 доллараар зураг авахын оронд боодолоор нь ханандаа өлгөчих. Танайд орж ирсэн хүн хамгийн түрүүнд ханан дээрхи мөнгийг олж харах болно.
Бүх хүнд мөнгө байх хэрэгтэй гэж би боддоггүй. Мөнгө бүгдэд байх ёсгүй учир нь аль нь илүү их утга учиртайг ойлгоход бэрх болно. Ямар уйтгартай юм бэ? Тэгвэл та хэний тухай ам уралдан ярих болж байна аа? Хэнийг өөрийн жагсаалтандаа оруулах юм бэ? Хэн нэгэн “Хорин таван доллар зээлээч?” гэж гуйх үед төрдөг сайхан сэтгэгдэл үгүй болно шүү дээ. <...>
“Энди Уорхлын Философи” номын хэсгээс...


